Мэдээ мэдээлэл

ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛЛӨӨ
 
Глобал Удирдагч Дээд Сургуулийн Номын сангаас Дэлхийн номын өдрийн тохиолдуулан “Номын сангийн Нээлттэй Өдөрлөг”-ийг  амжилттай зохион байгууллаа.
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд:
  • Нийт оюутануудаа зориулан шинэ ном сурах бичиг, сэтгүүлийн үзэсгэлэн гаргаж номын сангийн үйлчилгээний талаар танилцууллаа.
  • Өдөрлөгийн хүрээнд зарлагдсан “Ном унших” 21 хоногийн аянд оюутан залуус идэвхитэй оролцож уншсан номынхоо талаар чөлөөт ярилцлага зохион байгуулж, санал бодолоо солилцов.
  •  “Төгс Амлалт” хувь хүний хөгжлийн байгууллагын тэргүүн, орчуулагч, зохиолч, лектор П.Буяндэлгэр  оюутан залуустай  уулзалт хийж сонирхолтой яриа өрнүүллээ.
  • Мөн Глобал Ротаракт клубээс зохион байгуулсан Номын сангийн Цэцэгжүүлэлийн аяныг дүгнэж шилдэг анги хамт олныг шалгаруулав.   ​

Хамгийн үзсэглэнтэй цэцэгтэй хамт олноор
1-р байр Санхүү менежмент, Нягтлан бодох бүртгэлийн 3-р курсын хамт олон
2-р байрЭдийн засгийн салбарын 2-р курсын 2-р  хэсэгийн хамт олон
3-р байр Хүний нөөцийн 3-р курсын хамт олон тус тус шалгарлаа.
 Номын сангийн нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулахад туслаж идэвхтэй оролцсон “Глобал Ротаракт” Клубын хамт олон , ХНМ-ын  3-р курсын оюутан М.Ариунсайхан, СМ-3 ын оюутан Х.Уянга, БЭЗН-2 курс ын оюутан М.Тогосоо, Б.Нарантуяа, ХНМ-ын 4-р курсын оюутан О.Хандмаа, Б.Мөнхцэцэг,“Төгс Амлалт” хувь хүний хөгжлийн байгууллагын тэргүүн, орчуулагч, зохиолч, лектор П.Буяндэлгэр нартаа болон нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон ГУДС-ийн нийт эрдэмтэн багш , оюутан та нартаа талархал илэрхийлье.

Глобал Удирдагч Дээд Сургуулийн Номын сангийн захиргаа








“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан номын сангаас 
зохион байгуулах ажлын хөтөлбөр

НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн 4 сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарласан билээ . Энэхүү өдрийг угтаж ГУДС-ийн номын сангаас нийт багш ажилчид оюутанууддаа зориулж номын сангийн нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна .

No comments:

Post a Comment